Биафраг тусгаар тогтнуулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Биафраг тусгаар тогтнуулахыг шаарджээ

Нигерийн зүүн өмнөд хэсгийн салан тусгаарлагч Биафра мужийн иргэд тусгаар тогтнол шаардан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Үүний улмаас Нигерийн цагдаа нар эх орноосоо урвасан хэргээр 100 орчим хүнийг баривчилсан байна. Жагсаалыг “Биафрагийн сионист хөдөлгөөн”-ий гишүүд зохион байгуулсан бөгөөд тэд эхэндээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барсан Биафрагийн удирдагч агсан Чуквумека Одумегву-Ожуквугийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан аж. Тусгаар тогтнолыг шаардсан олон зуун хүмүүс  Биафрагийн тугийг барин Энугу хотоор жагсан алхжээ. Биафрагийн тугийг 45 жилийн өмнө Нигерийн иргэний дайн дэгдсэнээс хойш анх удаа дахин өргөжээ. Түүнчлэн тусгаар тогтнолын төлөөх эсэргүүцэл гарахад Нигерийн зохиолч, шүлэгч, шүүмжлэгч Чинуа Ачебегийн бичсэн Биафрагийн зөрчлийн үеийн дурсамж, тэмдэглэл нөлөөлсөн гэж үзэж байна. Нигерийн Биафра мужид 1967 оноос 1970 оны хооронд дэгдсэн хямрал, зөрчлийн улмаас иргэний дайн дэгдэж, нэг сая гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний ихэнхи нь баривчлагдан хоригдох үедээ өлсгөлөн болон өвчний улмаас нас баржээ. Биафра мужийн удирдагчид нь ихэвчлэн “Игбо” угсаатны бүлгийн хүмүүс байдаг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж