Алдарт “Матрикс” киноны продюссер Жоэл Сильвер саяхан Монголд ирээд буцжээ. Тэрбээр энэ удаа их эзэн Чингис хааны тухай кино бүтээхээр шийдэж, киноны судалгааны ажлаар ирсэн байна. Ноён Жоэл Сильвер Монголд байх хугацаандаа “Ану хатан” киноны зураглаач, найруулагч нартай уулзаж, киноных нь трэйлерийг үзэж, санал солилцсон гэнэ.
Энэ тухай “Ану хатан” киноны зураглаач Д.Ангараг фейсбүүк хуудсандаа уг уулзалт тодорхой хүрээнд болсон гээд гол дүрээс бусад ихэнхи дүрд Монголын жүжигчид тоглох тухай бичжээ. Киног холливудад бүтээж, зарим нэг зураг авалтыг Монголд хийх бололтой. Түүнчлэн тус киноны Чингис хааны дүрийг “Матрикс” киноны гол дүрд тоглосон жүжигчин Киану Рийвзийг бүтээж магадгүй тухай сураг байна.
Г.ДАША