2000 оны эхээр попын хатан хаан Whitney Houston-ы дуунуудыг тайзнаа амьдруулан, залуусыг байлдан дагуулж байсан дуучин Б.Мишээл арваад жилийн дараа эргэн тайзнаа иржээ. Урт хар үс, чадалтай хоолойгоороо ялгардаг тэрбээр 90-ээд оны сүүлээр дуучин Чингистэй хамтран “Классик Трио” хамтлаг байгуулан, англи хэл дээр уран бүтээл туурвиж байсан юм. Б.Мишээл өнгөрсөн жилийн “Mongolian Music Video Awards”-ыг нээн дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байв. Тэгвэл сураг алдсан дуучин бүсгүй өнөөдөр шинэ цомогтойгоо урлагт эргэн ирснээ зарлахаар “Blue Sky Tower”-ийн 3 давхарт 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлажээ. Түүний шинэ цомог, уран бүтээл дээр ая зохиогч, продюсеар Б.Ангирмаа хамтран ажилласан байна.
Г.ДАША