Jennifer Aniston цэвэр ус уух дуртай

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston цэвэр ус уух дуртай

Холливудын алдарт жүжигчин Aniston спортлог биеэ дахин гайхууллаа.
Тэрбээр “Smart Water” цэвэр усны зар сурталчилгаанд дасгалын хувцастай,
гартаа цэвэр ус барин, хар цагаан зураг авахуулжээ. Энэхүү зурган дээр
жүжигчин бүсгүй үнэхээр төгс, сайхан биетэй гэдгээ харуулж чадсан байна.
Түүнээс биеийн галбираа хэрхэн хадгалдаг талаар сонирхсон сэтгүүлчийн
асуултанд “Би иогоор хичээллэдэг. Мөн дасгалын танхим руу хичнээн завгүй
байсан ч зав гарган өдөр бүр явдаг. Эрүүл, гоолиг байхыг хүсч байгаа
бол хөдөлмөрч, тэвчээртэй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Би хувьдаа
өдөр бүр хоолны дэглэм барьдаг. Дээрээс нь нэмээд хэлэхэд цэвэр ус
байнга уух ч бас гайхалтай сайн нөлөөтэй” хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр “Oscar”-ийн шагналт жүжигчин Nicole
Kidman, Adam Sandler нартай хамтран найруулагч Dennis Dugan-ы бүтээл
“Just Go with It” хэмээх инээдмийн кинонд тоглож байгаа билээ. Киноны
зураг авалт Хавайд хийгдэж байгаа ба удахгүй Лос-Анжелес хотод үргэлжлэх
юм байна. Энэхүү кино 2011 оны хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж