УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн дунд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр 14.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Уг хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлч болон редакцийн хараат бус, бие даасан байдал, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүйн талаар илтгэл тавигдахын сацуу уг хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг болон Ажлын хэсгийн бусад гишүүдээс гадна Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцох юм байна.
Б.МАРАЛ