Кантри дуучин Тейлор Свифтийн шинэ гаргасан "Red" цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.2 сая хувь борлогдож, ойрын арван жилд тохиолдоогүй дээд амжилт тогтоожээ. Үүнээс өмнө рэппэр Эминемийн 2002 онд гаргасан "The Eminem Show" цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.322 хувь борлогдож дээд амжилт тогтоосон байна. Мөн борлуулалт сайтай байгаа цомгуудын дунд Лэди Гагагийн өнгөрсөн жилийн тавдугаар сард гаргасан "Born This Way" цомог багтсан ба тус цомог худалдаанд гарсанаасаа хойш бүтэн жилийн хугацаанд 1.1 сая хувь борлогджээ. Дуучин Тейлор Свифтийн хувьд "Red" цомгоос өмнө өнгөрсөн 2010 онд гаргасан "Speak Now" хэмээх гурав дахь цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.047 сая хувь борлогдсон байна.
Б.Анхтуяа