Пакистан охины үхэлд эцэг эхийг нь сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Пакистан охины үхэлд эцэг эхийг нь сэжиглэв

Пакистанд эхнэр, нөхөр хоёр өөрийн 15 настай охиныхоо үхэлд сэжигтнээр шалгагдаж байна. Тэднийг төрсөн охиноо эрэгтэй хүүхэд рүү харсан хэмээн буруутгахдаа хүчлээр түлж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэмээн цагдаа нар мэдээлжээ. Харин охины аав BBC-д өгсөн ярилцлагадаа дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн бол  ээж нь охины үхэлд ямар ч гадны нөлөө байхгүй, хувь заяаны эрхээр ийм золгүй зүйл тохиолдсон хэмээн ярьжээ.

Цагдаа нарын мэдээлснээр охины биеийн 60 хувь нь хүчилд түлэгдсэн байсан гэнэ. Охины эцэг, эхийг өнгөрсөн долоо хоногт баривчлан Кашмирын шоронд хорьсон бөгөөд Пакистан дахь Хүний эрхийн байгууллагууд хэргийн үнэн мөнийг шударгаар илрүүлж өгөхийг тус улсын Засгийн газраас хүсч байгаа аж. Пакистан улсад шашны хатуу зан үйлтэй холбоотой иймэрхүү хэргээс болж өнгөрсөн жил л гэхэд 943 эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан  гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж