
Цагдаа нарын мэдээлснээр охины биеийн 60 хувь нь хүчилд түлэгдсэн байсан гэнэ. Охины эцэг, эхийг өнгөрсөн долоо хоногт баривчлан Кашмирын шоронд хорьсон бөгөөд Пакистан дахь Хүний эрхийн байгууллагууд хэргийн үнэн мөнийг шударгаар илрүүлж өгөхийг тус улсын Засгийн газраас хүсч байгаа аж. Пакистан улсад шашны хатуу зан үйлтэй холбоотой иймэрхүү хэргээс болж өнгөрсөн жил л гэхэд 943 эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан гэнэ.
Э.АНХТУЯА