Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2 хэм дулаан байна

 Малчдад зориулсан цаг агаарын мэдээ

Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2012 оны 11 дүгээ сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говь талын нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж