Номын баяраар уншигчдад хүрэх шинэ ном

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Номын баяраар уншигчдад хүрэх шинэ ном

Энэ жилийн номын баяраар зохиолч, уран бүтээлчид олон шинэ ном, уран бүтээлээрээ уншигчидтайгаа уулзахаар дор бүрнээ бэлтгэж байгаа бололтой. “Номын баяр” энэ сарын 7-нд Улаанбаатар бизнес хөгжлийн төв буюу хуучнаар Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх юм. Нээлтийн өдөр 13.00 цагт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй цоо шинэхэн бүтээлээ анхны уншигчдад нь хүргэхээр зэхсэн гэнэ шүү. Тэрхүү уншигчдадаа барих бэлэг нь бол “Хүн, араатан, бурхад” номыг зохиолч Фердинанд Оссендовскийн 1930 онд хэвлэгдсэн “Ленин” ном аж. Номыг тухайн үед Европын хэд хэдэн оронд хураан шатаалгаж байсан аж. Дашрамд сонирхуулахад, энэ номыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүл эрхлэн хэвлүүлж байгаа гэнэ. Шинэ ном 7-ны өглөө буюу “Номын баяр”-ын нээлтээс хэдхэн цагийн өмнө  хэвлэлтээс гарах тул уншигчдын гар дээр будаг нь ч ханхалсан шинэ “Ленин” очих нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж