“Хуулийн яармаг-өдөрлөг 2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Хуулийн яармаг-өдөрлөг 2012” болно

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл, Татварын бодлогын зөвлөлөөс “Хуулийн яармаг-өдөрлөг 2012”-ыг энэ сарын 28-нд зохион байгуулах гэж байна. МҮХАҮТ-д болох уг яармагт хуульчид, өмгөөлөгчид, хууль зүйн товчоод, энэ чиглэлийн компани, сургууль, үйлчилгээ ба сургалт эрхэлсэн төрийн ба төрийн бус байгууллагууд, хууль зүйн ном гарын авлага зохиогчид, номын дэлгүүрүүд, хуульчдад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид, бизнес эрхлэгчид оролцохоос гадна иргэд, оюутнууд яармагийг сонирхох боломжтой ажээ.

Энэ үеэр хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийгөө таниулах, нөгөө талаараа иргэд хуулийн зөвөлгөө авах, хуульчидтай холбоо тогтоох гээд өргөн ач холбогдолтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж