
“Хэрэв “Рио Тинто” болон тэдний хувьцаа эзэмшигчид “Чалко”-г энэ төсөлд үнэлэмж нэмж чадна гэвэл “Чалко” энэ төсөлд оролцож, хувь нэмрээ оруулахад бэлэн. Сонголт нээлттэй” гэж Лью Сьянмин хэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Хятадын хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компани өнгөрсөн аравдугаар сард 926 сая ам.доллараар “Саусгоби Ресурс” компанийг худалдаж авах саналаа буцааж татсан билээ. “Саусгоби Ресурс”-ийг “Turquoise Hill” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” эзэмшдэг. Харин “Turquoise Hill”-ийн 57 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг билээ.
Б.ХАЛИУН