Шархаданд хөлбөмбөгийн талбай байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Шархаданд хөлбөмбөгийн талбай байгууллаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын хүүхэд багачуудад зориулан хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Шархадны 79 дүгээр сургуулийн гадна орчин үеийн стандартаар 50:20 хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбайг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр байгуулжээ. Хиймэл зүлгэн талбайтай, гадуураа хамгаалалтын хашлага, гаднаа гүйлтийн талбай, амрах сандал зэргийг байрлуулсан байна. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн дунд шилдэг тохижилтын болзолт уралдаан зарласан бөгөөд 79 дүгээр сургуулийн спорт талбайн төсөл шалгарсан аж. Шалгарсан төслийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн энэхүү талбайг байгуулсан аж. Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, тус сургуулийн захирал Д.Болд нар оролцож ёслолын туузыг хайчиллаа. Мөн тус сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолт хийжээ. Нээлтийн ажиллагааны үеэр тус сургуулийн захирал Д.Болд “Энэ бол хүүхэд залуусын эрүүл мэнд бие бялдрын хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт болж чадлаа” гэдгийг онцолсон. Тус сургуулиас олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бадар-ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт нарын спортын алдартнууд төржээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж