Канадын залуу дуучин Жастин Бибер өчигдөр Тwitter-тээ хоёр гараа зангидан өргөж, гарын булчингаа гайхуулж буй зургаа байршуулжээ. Бариу цагаан майк өмсч, хар саравчтай малгай буруу харуулан өмссөн тэрээр алтан гинж, бугуйвчаар гангарсан байжээ. Өдгөө 18 настай поп од сүүлд “Believe” цомогтоо багтсан “As long as you love me” гаргаад буй бөгөөд энэхүү дуу нь “Billboard”-ын чартад зургадугаар байрт бичигдэж байгаа юм.
Б.АНХТУЯА