Олон нийтийн интернэт үйлчилгээ болон бичил блогийн үйлчилгээ эрхэлдэг Твиттер компаниас өнгөрсөн баасан гаригт мэдээлснээр АНУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгаар дэгдсэн Сэнди хар салхины үеэр хоёр өдрийн дотор тус сайтад 20 сая жиргээч жиргэсэн байна.
Тус компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү тоо нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Super Bowl”-ийн үеэр 13.7 сая жиргээчийг хол давсан анхны тохиолдол болж байгаа юм байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2006 онд анх байгуулагдсан Твиттер “Super Bowl” болон Олимпын наадам гэх мэт дэлхий нийтийг хамарсан томоохон наадмуудын үеэр ийнхүү олон мянган жиргээчдэд дарагддагаас гадна ийнхүү байгалийн гамшгийн үеэр ч мөн хэрэглэгчийн тоо маш ихээр өсчээ. Түүнчлэн 2011 онд Японд Цунами болсны дараа жиргээчид Твиттерээр дамжуулан өрсдийн дуу хойлойгоо ихээр хүргэсэн байна.
Э.АНХТУЯА