Д.Болдын “Намрын тухай бодол”-ыг FB-ээр

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Д.Болдын “Намрын тухай бодол”-ыг FB-ээр

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд арав дахь бие даасан цомог болох “Монгол поп 2” цомгоо гаргахаар ажиллаж буй. Шинэ дуугаа бичүүлэхийн зэрэгцээ дуунуудаа эхнээс нь клипжүүлж эхэлсэн тэрээр шинэ уран бүтээлээ Facebook хуудсаараа дамжуулан фенүүддээ хүргэх шинэлэг “арга барил” нэвтрүүлээд буй. Өнгөрсөн удаад реппэр Rokit Bay-тэй хамтран дуулсан “Үүлэн домог” дуугаа Facebook-тээ байрлуулсан бол маргааш “Намрын тухай бодол” дуугаа мөн “Нүүрэн ном”-оороо дамжуулж, фенүүддээ хүргэхээр болсон байна.

Сонирхуулахад, энэхүү дууны клипний зураг авалтыг тэрээр хамтлагийн анд Эбагийн алтан шаргал тариан талбайд хийсэн гэнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж