Twitter сонгуулийн улс төрийн идэвхийн зураглалыг гаргав

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Twitter сонгуулийн улс төрийн идэвхийн зураглалыг гаргав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хэрэглэгчдийн улс төрийн идэвхийн газрын зургийг  Twitter-ийн бичил блогийн сервис гаргажээ.

Зургаас ерөнхийлөгчид нэр дэвшигчийн албан ёсны твиттер-аккаунтад ямар илгээлт нь ямар мужид олон байгааг харж болох гэнэ. Зураг дээрх мужуудийн өнгө тодрох эсэх нь нэр дэвшигчдийн илгээлтийн тоо болон нэр хүндээс хамааралтай. Мөн түлхүүр үгээр нэр дэвшигчийн хамгийн алдартай үг хэллэгийг олж болох ажээ.

Twitter-ийн тооцоогоор ардчилагч  Барак Обамагийн хамгийн алдартай твит нь “Мөнгөгүй гээд ганц ч гэр бүл хүүхдээ коллежид оруулах өргөдлөө хойш тавьж болохгүй” гэсэн хэлэг болж байна. Мөн Митт Ромнийн есдүгээр сарын 11-ний үгийг олонтоо иш татаж байгаа гэнэ.

Энэ нь Twitter-ийн хэрэгжүүлж буй сонгуулийн хоёр дахь төсөл болж байна. Өмнө нь тус компани нэр дэвшигчдийн хэн нь бусад твитүүдэд сайнаар хэлэгдэж байна вэ гэдгийг харуулсан улс төрийн индексийг гаргаж байв. Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Омагийн талаарх эерэг үнэлгээ нь 51 хувьтай байсан бол Митт Ромнийх 42 хувьд хүрэв. Обамагийн хаягаар 10 сая хүн, Ромнийд 1,6 сая хүн хандсан байжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болно. Эргэлзээтэй гэгдэх мужуудад сонгуулийн дүн яаж гарахыг таамаглах аргагүй байгаа юм. Хоёр нэр дэвшигчийн ялгаа нь статистикийн магадлалын зөрөөнд байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж