Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Оюуны олимп”-д оролцох Монголын багийг Их аварга Асашёорюү Д.Дагвадорж дэмжихээ илэрхийлжээ. Энэ тухай Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар facebook хуудсандаа,
“10 гаруйхан хоногийн дараа болох “ОЮУНЫ ОЛИМП”-д оролцох 6 хүний бүрэлдэхүүнтэй манай багийг Их аварга Д.Дагвадорж дэмжиж байна. Тэрээр нэг хүний зардлыг ивээн тэтгэж, бидэнд бэлтгэлийн хувцас бэлэглэлээ. Их аварга маань саяхан болсон Цээж бодолтын дэлхийн аваргын тэмцээнд оролцоход тамирчдад шаардагдах замын зардлыг ивээн тэтгэж, оюуны том хөрөнгө оруулалт хийж байсан. Их аваргадаа тамирчдынхаа нэрийн өмнөөс баярлаж, талархаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Т.МАША