“Автобус-1” ажил хаялтаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Автобус-1” ажил хаялтаа зогсоолоо

Өнөөдөр өглөө хуваарьт цагтаа ажилдаа гараагүй “Автобус-1” компанийн ажилтнууд түр хугацааны ажил хаялтаа зогсоож, эхний автобус 14.30 цагийн орчимд үйлчилгээнд гарчээ.

Тус компанийн том оврын автобусны жолооч нар цалин хөлс хангалтгүй, ажлын ачаалал ихтэй зэрэг шалтгаанаар удирдлагатайгаа үл ойлголцсоны улмаас ажил хаяж, өнөөдөр өглөө үйлчилгээнд гараагүй юм. Тиймээс асуудлыг даруй шийдвэрлэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд цуглаж, асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтаар үндсэн гурван асуудлыг авч хэлэлцжээ. Үүнд жолооч нарын ажилласан цагийг дутуу үнэлдэг, тиймээс цалин хөлс зохих хэмжээнд хүрэхгүй байгаа, мөн жолоочийн даатгалыг уян хатан, хүртээмжтэй байлгах тухай, эцэст нь компанийн удирдлагын зүгээс ажилтнууддаа авдаг хэмжээг, тухайлбал, жолооч ажлын зөрчил гаргасан бол хариуцлагыг давхардуулж тооцдог зэргийг шүүмжилсэн байна.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн удирдлагуудын зүгээс автобус компаниудыг нөхцөл байдлыг засахыг үүрэг болгосноор талууд ойлголцолд хүрч, “Автобус-1” компанийн ажилчид үйлчилгээнд гарчээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж