оролдоно гэдэг. Иймдээ ч их мөнгөтэй хүмүүс аяндаа л ил далд ямар нэг
байдлаар улс төрд хөл тавихаас өөр аргагүй болдог. Бизнес, улс төрийн
салбарын хамгийн хамгийныг тодруулдаг “Forbes ” сэтгүүл дэлхийн хамгийн
баян улстөрчдийг жагсаажээ.
1.Майлкл Блумберг
Хөрөнгө: 22 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: №20
2002 оноос Нью-Йорк хотын мэрээр ажиллаж байна.
Мэдээллийн
“Bloomberg” агентлагийн үүсгэн байгуулагч, эзэн нь. Улстөрд 1990-ээд
оны сүүлээс орж ирсэн бөгөөд 2001 онд Нью-Йорк хотын мэрийн сонгуульд
Бүгд найрамдах намаас нэр дэвшин оролцоод ялсан. Мэр болмогцоо өөрийн
сарын цалинг 1 ам.доллар болгоод зөвхөн өөрийн бизнесийн ашгаараа
амьдардаг. Мэрийн суудалд гурав дахь удаагаа сонгогдохын тулд Нью-Йорк
хотын хуулийг өөрчлөх санаачлага гаргаж, түүнийг нь хотын зөвлөл
дэмжсэн.
2. Михаил Прохоров
Хөрөнгө:13,2 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: №58
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад:№ 7
2012 оны аравдугаар сарын 27-оос “Иргэний платформ” намын тэргүүн.
“ОНЭКСИМ
бүлэг” нэртэй хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, “Норильскийн
никель” хувьцаат компанийн томоохон хувь эзэмшигч, ерөнхий захирал,
ТУЗ-ийн тэргүүн байсан. Улстөрд “Правое дело” намыг тэргүүлэн 2011 оны
дундаас орж, парламентын сонгуульд өрсөлдсөн. Нам доторх Кремлийн талыг
баримтлагч фракцын гишүүд нь хуйвалдан огцруулах шийдвэр гаргасны дараа
намын даргын суудлаа орхисон. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие
даасан нэр дэвшигч болон оролцож Владимир Путин, Геннади Зюгановын дараа
гуравдугаарт орсон. Энэ оны зургаадугаар сарын 4-нд “Иргэний платформ”
намыг байгуулснаа зарлан аравдугаар сарын 27-оос албан ёсоор тэргүүн нь
болсон.
3.Бизина Иванишвили
Хөрөнгө: 6,4 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуудын “Forbes ” жагсаалтад: № 153
2012 оны аравдугаар сарын 25-аас Гүржийн Ерөнхий сайд
Орост
“Российский кредит” нэртэй банк байгуулан үйл ажиллагаа явуулж хөлжсөн.
Гүржийн улстөрийн амьдралд идэвхтэй оролцож эхлэхийн өмнө Орост дахь
бүх бизнесээ худалдан, Оросын иргэншлээс татгалзсан. Өнөөдрийн байдлаар
Гүрж, Франц улсад иргэний харьяалалтай. Иванишвилийн 2012 оны
дөрөвдүгээр сард байгуулсан “Ардчилсан Гүрж –Гүржийн мөрөөдөл” нам нь
2012 оны аравдугаар сарын 1-ний парламентын сонгуульд ялалт байгуулсан
билээ.
4.Сильвио Берлускони
Хөрөнгө:5,9 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №169
2008-2011 онуудад Италийн Ерөнхий сайд асан
«Арнольдо
Мондадори эдиторе» нэртэй хэвлэлийн трестийн хамтран эзэмшигч, даатгал,
арилжаа, хөрөнгө оруулалтын бизнестэй. 1994 оноос өөрийн байгуулсан
“Итали урагшаа” гэдэг Италийн барууны үзэл баримтлалтай хамгийн том
намын тэргүүн. 1994-1995, 2001-2006, 2008-1011 онд гурван удаа Ерөнхий
сайдын алба хашсан. 2012 оны аравдугаар сарын 26-нд өөрийнх нь мэдлийн
“Mediaset” холдинг татвараас зайлсхийсэн хэргээр дөрвөн жил шоронд хорих
ял авсан. Мөн гурван жилийн турш төрийн алба хашихыг хориглосон. Хэрэг
үйлдэгдсэнээс хойш өнгөрсөн хугацааг харгалзан үзээд өршөөлийн хуулийн
дагуу ялыг нэг жил болтол хассан ч шүүхээр хоёр удаа давж заалдах эрхтэй
байгаа.
5.Генри Росс Перо
Хөрөнгө:3,5 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №314
1992, 1996 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан
IBM
компанийн топ менежерийн нэг байсан бөгөөд гарсныхаа дараа EDS гэдэг
өөрийн компани байгуулж, 1984 онд General Motors –т зарсан. Одоо Perot
Systems Corporation компанийн эзэн, хүү нь удирддаг. Улс төрд 1990-ээд
оны эхнээс хөл тавьсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд хоёр ч удаа нэр
дэвшиж байсан ч амжилтанд хүрч чадаагүй.
6. Андрей Гурьев
Хөрөнгө:3,5 тэрбум ам.доллар
Дэлхийн баячуулын “Forbes ” жагсаалтад: №314
Оросын баячуудын “Forbes ” жагсаалтад: № 29
2001 оноос Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн гишүүн
«Менатеп»
компанийн удирдагчдын нэг байсан бөгөөд одоогоор “Фосагро” компанийн
үндсэн хувьцаа эзэмшигч. 2001 оны Мурманск мужийг төлөөлөн Холбооны
зөвлөлд сууж байгаа. Хойд нутаг ба хүн ам цөөтэй ястнудын хэрэг
хариуцсан хорооны гишүүн. “Нэгдсэн Орос” намын гишүүн. 2012 онд “Forbes
” сэтгүүлээс гаргасан өндөр орлоготой албан тушаалтнуудын жагсаалтанд
жилдээ хувийн 2,62 сая, гэр бүлийн 1,48 тэрбум рублийн орлоготойгоор
дөрөвдүгээрт орсон.