
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар дамжуулан тэд хоёр нас долоон сартай Л.Булгантамир хүүд сонсгол бэлэглэхийг уриалсан юм. Л.Булгантамир хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн, тархины усан хавантай гэсэн оноштойгоор тус төвийн мэдрэлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байжээ. Харин эмчилгээний явцад хэрэглэж байсан хүчтэй эмийн нөлөөгөөр хүүг сонсголоо алдсан хэмээн эцэг, эх нь ЭМЖЖ эмнэлгийн мэргэжлийн эмчид хандсан ч төрөлхийн сонсголгүй гэсэн онош гарсан байна. Гэхдээ олдмол болон төрөлхийн сонсголгүйг оношлох боломжгүй байдаг учир өнөөг хүртэл буруутай эмчтэй хариуцлага тооцох боломжгүй өдийг хүрчээ.
Харин золоор бяцхан хүү ирэх сард Канад, Австралийн байгууллагын чихний дуран суулгах мэс засал хийлгэх боломжтой болжээ. Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх мэс засалд хоёр хүүхдийг хөнгөлөлттэй үнээр оруулах болсон байна. Л.Булгантамир хүүгийн хувьд өрөөсөн чихэндээ дунгийн суулгац суулгаснаар бүрэн сонсголтой болох гэнэ. Мэс заслыг БНХАУ-ын мэргэжлийн эмч нар, монгол эмч нарын хамт ЭМЖЖ эмнэлэгт хийх ажээ. Гэхдээ мэс засал хийлгэхэд санхүүгийн бэрхшээл байгаа тул ийнхүү элэг нэгт монголчууддаа хандаж буй гэнэ.
Мэс заслын үндсэн үнэ 29500 ам.доллар бөгөөд Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр 19500 ам.доллар буюу 27 сая 500 мянган төгрөгийн арваннэгдүгээр сарын 20-ны дотор төлсөн байх шаардлагатай аж.
Л.Булгантамир хүүд туслахыг хүсвэл ХААН банкны 5021463141 дансанд хандив өргөж болох ба хүүгийн аав Д.Лувсансамбуутай 99666647 утсаар холбогдож болох юм байна.