John Travolta удахгүй хүүхэдтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

John Travolta удахгүй хүүхэдтэй болно

Холливуудын алдарт жүжигчин John Travolta түүний эхнэр Kelly Preston нар
гэр бүлийн нэгэн баяраа хүн бүртэй хуваалцахыг хүсчээ.
Жилийн өмнө
тэдний 16 настай хүү нь харамсалтайгаар хорвоог орхиж, тэдний амьдралд
хүнд үе тохиож байсан билээ. Энэ эмгэнэлт явдлаас 17 сарын дараа тэд
ийнхүү хүүхэдтэй болж, гэр бүлд нь аз жаргал эргэн ирсэн байна.
Тэд
энэ тухайгаа “Магадгүй хүмүүс энэ гайхамшигтай мэдээг нууцлах нь зөв
байсан гэж хэлж болох юм. Гэхдээ бид энэ том баяраа хүн бүртэй
хуваалцахыг хүсч байна. Учир нь хүүхэдтэй болсноо мэдсэн тэр агшинд
амьдралыг маань нөмөрсөн байсан харанхуй арилж, яг л шинэ амьдрал эхэлж
байгаа юм шиг санагдсан” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж