Гишүүдийн ирц 80,2 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Гишүүдийн ирц 80,2 хувьтай байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүдийн ирц 80,2 хувьтай байгаа ажээ. Энэ талаарх судалгааг УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албанаас гаргажээ.
Одоогийн байдлаар хувийн шугамаар гадаад орнуудад 11 гишүүн явсан бол дөрвөн гишүүн өвчтэй байна. Эрхэм гишүүн С.Баяр, А.Тлейхан, Ш.Сайхансамбуу, Д.Дамба-Очир нар өвчтэй байгаа аж. Харин гишүүн Д.Арвин, П.Алтангэрэл, Су.Батболд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Д.Очирбат нар энэ сарын 23 хүртэл ХБНГУ руу явжээ. Гишүүн Д.Зоригт АНУ, Х.Тэмүүжин Европын холбооны улс руу явсан байна. Тэднийг ирцийн тэмдэглэлд УИХ-ын томилолтоор бус хувиараа явсан хэмээн тэмдэглэжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж