Япон Хятадын хамаарлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Япон Хятадын хамаарлыг бууруулна

Япон улс 2013 оноос эхлэн газрын ховор элеметыг Казахстанаас импортлож эхэлнэ гэж Yomiuri сонинд өгүүлжээ.

Өдгөө Токио газрын ховор металлыг Хятадаас авдаг. БНХАУ 2009 оноос газрын ховор металлынхаа экспортод хязгаарлалт тавиад байгаа билээ. Эхлээд экспортын квотыг 50145 тонн болгоод дараа нь түүнийг өнгөрсөн хоёр жилийн дотор тус тус 30258, 30184 тонн болгож бууруулсан.

Квот тогтоосон нь Японд газрын ховор элеметын хомсдлыг бий болгосон байна. Үүнтэй холбоотойгоор Токио Хятадаас хамаарлаа бууруулахаар эрмэлзэж байгаа юм.

Япон жилдээ 1,5 мянган тонн ховор металлыг Казахстанаас авахаар төлөвлөөд байгаа нь тус орны хэрэглээний 7,5 хувьтай тэнцэх юм. Тухайлбал, Токио хибрид машины хөдөлгүүрт диспрозийг Казахстанаас авна.

Хятад нь дэлхийд газрын ховор металлын зах зээлийн 90 хувийг эзэмшдэг. Yomiuri тэмдэглэснээр, 2014 онд тус улс өөрөө аж үйлдвэртээ импортлогч болж магадгүй аж. Жишээлбэл газрын ховор 17 элемент нь компьютер, смартфон болон хибрид автомашины үйлдвэрт шаардлагатай байдаг.

Япон, ЕХ ба АНУ гурав энэ төрлийн түүхий эдийн үнийг нэмэхээр Хятад квот тогтоосон гэдэг. Тэд үүний дагуу гомдлоо Дэлхийн худалдааны байгууллагад 2012 оны хавар гаргасан. Наймдугаар сард хятадууд квотоо нэмэн экспортоо 2,7 хувиар буюу 30996 тонн болгосон  мэдээ гарчээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж