Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Арван хоёр муу хааныг мөхөөж,  дөрвөн харь,  таван өнгө улсыг нэгтгэж, тивийн далан хааныг доройтуулан,  тойгтоныг сөхрүүлж , толгойтныг бөхийлгөж явсан далай Чингэс хааныхаа төрсөн өдрийг тогтоох гэж Монголын парламент завсарлагагүй тулалдлаа.

Бурхан багшийн их дүйчэн өдөр, и ххаан Жулаи Чезаригийн төрсөн өдөр, ертөнцийн эзний мэндэлсэн тооллын эх, зөнч Мухамедийн удамынханы рамадансар, жилд ганц удаа амрах бололцоо олддог Ким Ир Сений төрсөн өдөртэй дүйцүүлж болох энэ өдөр нь евро азийн их тал нутаг дахь факс монголия, факс тураны ялан дийлэхийн их үзэл санааны оройн дээдийг бахархан дурсаж, омогшин дүрэлзэх өдөр болгох юм байх.

Үүнийг бүдгэрүүлэх, эсвэл түүнийг төрөхөд нь эх барилцаад зогсож байсан гэмээр түшээдийн цэцэрхэл ч харагдаж байх юм. Юутай ч аугаа тэмдэглэлт өдрийн сүрэнд капиталист биш замаар явах үндсэн хууль тунхагласны баярын амралтууд нам дарагдах бололтой.

Хэдийгээр өнөөдөр Зочихааны алба тасанказах, киргисүүд, Цагаадай хааны албатууд болох узбекүүд, Толуй хааны үр садын албатууд асан түрэг, азерууд бидний хаан биднээс гаралтай гэж ярьцгаан хөшөөдургалыг нь босговч монголд бас Цонжинболдогт ирээд эргэн тойрны дурсгалт газар Туулын хар түн, Чингэсийн өвөлжөө, Чингэсийн хүр хэмээх газруудыг харж сонсоод аргагүй дуу алдан туранаараа АТАЛАР ЕРИ \ өвөг дээдсийн минь газар\ хэмээн дуу алдан зөвшөөрөхийн зөндөө харсаан.

Энэ хүмүүн аргагүй л ертөнцийн булаацалдах хэмжээний их өөрчлөлтийг хийж хөшиж царцсан, үхмэл ялзарсан ертөнцийг орвонгоор нь эргүүлж, сүлж хутган цоо шинэ глобалчлагдсан ертөнцийг бий болгож, модернчилал нь бүрэн зогссон азийн уран нарийн хийц, гүн ухааныг бүдүүлэг, ядуу ч асар их залуугийн эрч хүч бадарсан баруунтай нэгтгэн нийтгэсэн жинхэн ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ байгуулснаараа, түүнийг хийж чадсанаараа хүлээн зөвшөөрөгдөж, монголчуудын дараах ертөнцийн их гүрэн, даярчлалыг бий болгосон Британийг эзэнт улс буун өгч саяхан манант нийслэлдээ хөшөөг нь босголоо.

Энэ хүн ямар цэрэг,  ямар иргэн,  хичнээн хүнтэй улс толгойлсноороо ийм амжилтанд хүрснийг нартад амьдардаг хүмүүс бас л сонирхдог.

Ямарч гэсэн өнөөгийнх шиг гэм хийснийг нь мэдсээр байж араас нь өрөвдөн хайлж, өөгшүүлэн өмөөрч, уйлж унжсан үзэмийн эмгэн хумс шиг нялцгай амьтадын хаан байгаагүй бололтой. Яагаад гээч. Тэр үеийн монгол хүнийг харж байсан нэгэн эрийн бичсэн дурсамж өнөөг хүртэл үлдсэн байдаг юм.

Тэрээр Азербайжаны сударчИбн-ал-Асир "Хэрэвзээ хэн нэгэн хүн та нарт монголчуудыг айн дутаасан гэх юмуу олзлогдсон хэмээвээс тэр үгэнд бүү итгэ. Харин тэднийг алсан гэвэл сая итгэж болно.

Учир юун хэмээвээс тэр улс хэзээ ч аюун дутаадаггүй юм. Нэгэн удаа бид нэг монголыг яаж ийгээд барьж аваад явтал нөгөөх чинь мориноосоо үсрэн харайгаад толгойгоо чулуугаар хага дэлдэж үхсэн билээ. Бууж өгнө гэж хэзээ ч байхгүй хэмээн Багдад хотноо ирсэн элчид ярьсан" хэмээжээ.

Бас тэр үеийн нэгэн хятад сурвалжид "Тэд төрөлхийн өлсгөлөн даамгай байдаг. Нэгээхэн хэсэг бяслаг идээд, жаахан ус уучихвал хоёр, гурван хоногийгөнгөрөөчихнө. Мөн хүйтэнд тэсвэртэй. Хэдэн тохой зузаан цасан дотор ч хамаагүй, хөл, гараа атируулан хэвтээд л унтчихна.

Тэгээд хүйтэн ч гэхгүй, "Үнэхээр салхи, бороонд зовирол үгүй, өлсч ундаасахад ядрал үгүй.  ҮҮГЭЭРЭЭ ДУНДАД УЛСЫН ХҮМҮҮС ТЭДЭНТЭЙ ЯАГААД Ч ТЭНЦЭШГҮЙ. Учрыг нь бодвол бага балчрын үеэсээ чингэсээр ирээд тийм болсон бололтой" гэсэн байдаг.

Тэгэхээр бид дэлхийн энүүхэн уртраг өргөрөгийн солбицол дээр амьдарч ирсэн, энд төрж өссөн, цагийг эзэлсэн их хааны цагийг хэлэх, мэдэх эрхтэй ард түмэн мөн л юм бол хуульчлан тогтоож зарлан тунхаглаж баярлан хөөрч, амарч зугаалах урамшуулан шагнах өдөр болгох нь туйлын зүйтэй мэт.

Бас бидний үндэсний их соёлын өвийг амьд биедээ тээж явдаг, морин хуурын нэр, хавирганы ясан нум, алдарт ноолууран хувцас, Москваг германаас аварсан сибирийн орос цэргийн өмссөн дублёнк, Сумогийн их аваргын хүчээ авдаг уурагт мах, бахьшиг чанга адуучны хатуу гар энэ бүхнийг үндсэн хуулийн хамгаалтанд орсон ТАВАН ХОШУУ МАЛ, МАЛЧИН хоёр тээж явдаг юм байна гэдгийг хожууч гэсэн ухаарлаа. Юун тэнэг юм бэ, хувийн хэдэн малыг төр нь хүнээсээ дээгүүр тавихдаа яадаг байна гэсэн үзлээсээ би л лав буцлаа. Монголчуудаа хөдөөнөөс ирснээрээ малчин өвөөгөөсөө битгий ичээрэй, харин бахархаарай тэр хүмүүс л Чингэсийн жинхэнэ баатрууд, иргэн нь Атриатын тэнгисийн эрэг дээр зогсоод хээр мориныхоо жийжүү дөрөөг малиагаараа дэлдэн атриатай байна атриатай байна гэж шивнэн зогсоо сохор Сүбээдэйгийн цэрэг байсан юм байна. ХАА, СШУАЖ Яам байгуулсан нь ийм учиртай юм байна.

Ц.Сосорбарам /док.Рh.D/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж