Авсаархан жинхэнэ тоглоом

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Авсаархан жинхэнэ тоглоом

Нийтийн сүлжээний үйлдлүүдийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх PS Vita хэмээх сүлжээний зугаатай төхөөрөмжийг Японд үйлдвэрлэжээ. Төхөөрөмжийг ирэх жилийн эхээр Европт гаргахаар бэлтгэл хийж байна.

PS Vita гэх шинэ төхөөрөмж нь PSP-ээс том хирнээ нимгэн бас хөнгөхөн.. Фото: Sony компанийн хэвлэлийн алба    

Ирэх хоёрдугаар сарын сүүлчээр Европын зах зээлд PS Vita (жилийн өмнө түүнийг Next Generation Portable – PSP2 гэж нэрлэж байв) хэмээх төхөөрөмжийн шинэ консоль гарч ирнэ. Японд PS Vita худалдаанд хэдийн гарсан бөгөөд эхний хоёр долоо хоногт 0,5 сая ширхэг зарагджээ.

PSP өмнөх загвараасаа нэлээд шинэчлэгдсэн. Хэмжээ нь хамгийн түрүүнд анхаарал татна.  Хэмжээгээр том ч өмнөхөөсөө нимгэн бас хөнгөхөн. Нүүрэн талд нь маш хурц том дэлгэцтэй. Анхны худалдан авагчдын ярьснаар зураглал нь тод, удирдлага нь сааталгүй гэнэ. Ер нь бол сенсорын удирдлага нь шинэ загварын  нэг онцлог нь аж. Үүнээс гадна ар талд нь тоглоомын удирдлага байгаа.

Нийтийн орон зайд

Консолийн албан ёсны нэр нь Vita ба латинаар “Амьдрал” гэсэн үг юм. Нэр нь нийгмийн хандлагыг нь илэрхийлж байгаа гэж зохион бүтээгчид нь ярьж байна. PS Vita төхөөрөмжийн арын ба өмнө хэсэгт камертай. Орон зайдаа шилжих хөдөлгөөнийг тохируулах гироскоп, акселерометр байгаа гэнэ. Тэр нь Wi-Fi-гаар байрлалаа тогтоох мөн янз бүрийн файл солилцох үүрэг гүйцэтгэнэ. 

PS Vita-гийн тоглоом бүр нь LiveArea-д холбогдсоноос гадна тоглоомын талаар сэтгэгдэл солилцох болон бодит цагийн харьцах холбоотой. PS Vita нь хоёр загвараар хийгдсэн ба нэг нь зөвхөн Wi-Fi-гээр, нөгөө хувилбар нь Wi-Fi, ба 3G-тэй.

Нийтийн сүлжээний бас үүрэг нь  Near гэх давхар үйлчилгээ бөгөөд  нэрнээс нь харвал орон зайд хөршүүдтэйгээ холбогдоно гэж ойлгож болно. PS Vita хэрэглэгчдийг тодорхой орон зайд тодорхойлох PlayStation Network үйлчилгээтэй.

Хөршүүдтэйгээ тоглохын тулд Doom, Mortal Combat-ын олон тоглогч давхаруудаараа кабель татаж байсан удаатай. Шинэ PlayStation-ийн нүүрэн тал мөн арын хэсэгтээ камертай учраас арын камерыг нь ширээ рүү харууллаа гэхэд ширээн дээрх аяга тавагнууд машины уралдааны талбар болон хувирна. Үнэн хэрэгтээ камерууд нь бодит орчинг тоглоомын талбар болгож чадна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж