“No Doubt” хамтлаг "Looking Hot" дууны шинэ клипийг өнгөрсөн баасан гаригт YouTube сайтад байршуулсан ч Америкийн уугуул иргэдийн түүх, соёлыг гутаасан гэх шүүмжлэлээс болж маргааш нь буцаан татжээ. Мөн “No Doubt” хамтлагийн зүгээс шинэ дууны хэт “яанкжсан” клипнийхээ төлөө албан ёсны вэбсайтаар дамжуулан уучлал хүссэн байна. "Looking Hot" дууны клипэнд дуучин Гвен Стефани нутгийн уугуул болж, бөмбөрчин Эдриан Янг болон гитарчин Том Дюмонт нарын ковбой залууст олзлогдож, түүнийг зугтахад нь басс гитарчин Тони Кэнел тусалж байгаа тухай өгүүлдэг аж.
Б.АНХТУЯА