Цогц дүрэмтэй болгох туршлага судалж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Цогц дүрэмтэй болгох туршлага судалж байна

Нийслэл хотын иргэдээ эрүүл, аюулгүй амьдруулахад Иргэний нисэхийн
салбарт үйлчилж буй дүрмийг  хэрэгжүүлэх  боломжтой эсэх талаар өнөөдөр
нийслэлийн удирдлагууд “ACH holding” ХХК-ийн ерөнхий менежер Г.Даваагийн
илтгэлийг сонслоо.  Хотын аливаа дүрэм журам бол иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, ажил хөдөлмөрөө шударгаар хэрэгжүүлэхэд чиглэх ёстой.  Иймээс хотыг дүрэм журамтай болгох, тогтвортой хөгжүүлэхэд дээрх туршлага хэрэг болно гэдгийг  “Ач холдинг” ХХК-ийн ерөнхий менежер Г.Даваа хэллээ.  Ямар ч салбарт техник, эдийн засаг, байгаль орчны  гэсэн гурван зохицуулалт байх ёстой. Хаана асуудал байна, тэнд дүрмийн зохицуулалт шаардагддаг. Тухайлбал,  иргэний  нисэхэд үнийн, өрсөлдөөний, байгаль орчны болон  хүний амь нас хохирсон  олон сүйрэл гарч байлаа. Энэ нь иргэний нисэхийг ажлаа сайн хийх, шинэ систем тогтоохыг шаарджээ. Тиймээс тухайн үед олон улсын байгууллагуудтай  холбоо барьж туршлагыг нь судалж эхэлжээ. АНУ, Европын холбоо, Канад улсын дүрэм манайд томдсон стандарттай учраас Автрали, Шинэ Зеландын дүрэмтэй танилцаж эцэст нь Шинэ Зеландын дүрмийг хуулбарлажээ. Энэхүү  туршлагыг хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна.  Одоо иргэний нисэхийн газарт Иргэний нисэхийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохоос хууль гэж ярьдаггүй байна. Яагаад гэвэл хууль бол дээд түвшинд зохицуулагддаг. Амьдрал дээр хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулдаг нь дүрэм юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайхан зөвөлгөө өгсөнд талархаж байгаагаа илэрхийлээд, нийслэл хотын хэмжээнд гарч байгаа  олон осол зөрчил цогц дүрмийн зохицуулалтыг шаардаж байгаа.  Дүрмийн системтэй болбол бүх зүйлийг ном журмын дагуу хийж болох юм байна. Тодорхой дүрэмтэй болбол буруу ойлголцол, буруу тогтолцоо арилдагийг иргэний нисэхийн туршлага харуулж байна. Тиймээс хот өөрийн дүрэм журамтай болох шаардлага тулгарч байна” гээд санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэхээ амлалаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж