Дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд нээв

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд нээв

Хятадын хойд бүс нутагт асар том ураны орд илрүүлсэн тухайгаа Газар нутаг, эрдэс баялгийн яам нь өчигдөр мэдээллээ. Өвөрмонголын өөртөө засах орны төв хэсэгт олдсон тус орд элсэн чулууны төрлийн ордод хамаарах гэнэ. Одоогоор ордын нийт нөөцийг зарлаагүй байна. Энэхүү ордыг түшиглэн дэлхийн хамгийн том ураны уурхайг нээснээр орон нутгийн ураны ханган нийлүүлэлтийг дэмжихээс гадна цөмийн эрчим хүчний хөгжлийн найдвартай баталгаа болно гэж салбарын удирдлага үзэж байгаа аж.

Хятад улсад цөмийн 16 реактор ажиллаж, 26 реактор барилгын ажлын шатандаа яваа бөгөөд ирээдүйд 51 реактор шинээр барихаар төлөвлөжээ.

О.Хос

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж