Lindsay шинэ найз охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Lindsay шинэ найз охинтой болжээ

Lindsay-гийн өмнөх хайр дурлал нь бүтэлгүйтэж, найз охин Samanta
Ronson-ноос салаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин өчигдөр жүжигчин
бүсгүй шинэ найз охиноо олонд зарлалаа.
23 настай Lindsay өөрөөсөө
13 насаар эгч гэрэл зурагчин Indrani-тай хайр сэтгэлийн холбоотой
болжээ. Тэд анх өнгөрсөн намар зураг авалтан дээр танилцсан ба өнөөдрийг
хүртэл өөрсдийн харьцааг ихэд нууцлаж байсан аж.
Indrani “Бид
хамтдаа маш их цагийг өнгөрүүддэг. Би өмнө нь хэзээ ч эмэгтэй хүнтэй ийм
харилцаатай байгаагүй. Харин Lindsay бол яг л миний хайж байсан хүн мөн
байсан. Тэр үнэхээр дур булаам бас сэтгэл татам. Түүний талаар сөрөг
мэдээлэл их цацагддаг.
Энэ бүгдийг сэтгэлийн тэнхээгээрээ даван
туулж, илүү хүчтэй, зоригттой байж, амьдралаа сайн сайхан болгох гэж маш
их хичээж байгаа үнэхээр гайхалтай бүсгүй” хэмээн New York Post сонинд
өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мөн Indrani-гийн ажлын хамтрагч Markus
Klinko “Lindsay,  Indrani хоёр үргэлж цуг явж харагддаг. Зарим нэг
хүмүүс тэдний энэ харилцааг шүүмжлэх л байх. Миний хувьд бол Indrani
түүнд сайн нөлөө үзүүлж, амьдралдаа өөрийгөө олоход нь тусалж чадах байх
гэж бодож байгаа. Тиймээс ч тэдний харилцааг дэмждэг” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж