Ч.Улаан эвслийн бүлгийн дэд дарга болов

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Ч.Улаан эвслийн бүлгийн дэд дарга болов

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, эрхэм гишүүн О.Баасанхүү өөрийн хүсэлтээр дэд даргын албаа өгчээ. Түүний оронд бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг бүлгийн дэд даргаар сонгосон байна.

Гишүүн Ч.Улаан ийнхүү Сангийн сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга зэрэг олон албан тушаал хавсрахаар болж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж