Майкл Жексоны харшийг худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны харшийг худалджээ

Попын хаан Майкл Жексоны амьдралынх нь сүүлчийн мөчүүдийн гэрч болсон Франц загварын тансаг харшийг худалджээ. Эдлэн газрыг эзэмшиж байсан “Ed Hardy” компанийн гүйцэтгэх захирал Губерт Гуэз 18.1 сая ам.доллараар “Cerberus Capital Management” фирмийн удирдах гишүүн Стивен Майерт худалдсан байна. Энэхүү тансаг харш нь 1579 кв.метр талбайтай бөгөөд театр, цахилгаан шат, унтлагын долоон өрөө, дасгалын өрөө, усан сан, дарсны зоорь болон гайхалтай зочид буудалтай юм байна. Цайз маягийн харшийн загварыг Ричард Ландри гаргаж, 2002 онд барьсан аж.

Майкл Жексон Лос-Анжелест орших тус  харшид амьдралынхаа сүүлчийн зургаан сард гурван хүүхдийнхээ хамтаар амьдарч, “This Is It” гэх тоглолтдоо бэлтгэж байсан аж. Эргэн сануулахад попын хаан Майкл Жексон 2009 онд “Propofol” гэх эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээр хорвоог орхисон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж