Сомалийн Засгийн газрын шинэ тэргүүн Абди Фара Ширдон өөрийн танхимыг бүрдүүлэх ажлын хүрээнд Гадаад хэргийн сайдаар Фаузия Юусуф Хажи Аданыг томилсон байна. Тэрээр ийнхүү Сомалийн түүхэнд эмэгтэй хүн Гадаад хэргийн сайдаар томилогдсон анхны тохиолдол ажээ.
Ерөнхий сайд Ширдоны танилцуулснаар хатагтай Адан олон жилийн турш Британид амьдарсан гэнэ. Улс төрийн нөхцөл байдалд эмэгтэй хүний арга ухаанаар хандах, олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл болж буйгаараа Сомалийн Засгийн газрын том дэвшил болж байгаа юм.
Хатагтай Адан Гадаад хэргийн шинэ сайдын хувьд нэн тэргүүнд анхаарах асуудал бол хилийн ойролцоох Алкайда болон Ал-шабаб бүлэглэлийн гэмт үйлдүүдийг таслан зогсоохтой холбогдсон үйл ажиллагаа болоод Африкийн холбооны хамтын ажиллагаа гэдгийг онцолсон байна.
Э.АНХТУЯА