Эрчим хүчний сайд М.Сономпилын мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сайд М.Сономпилын мэдээллийг сонслоо

УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүрт хуралддаг уламжлалын дагуу өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил салбарын асуудлаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр энэ салбарт тулгамдаж буй асуудлаарх мэдээллийг бүлгийн хуралдаанд танилцуулжээ.

“Шударга ёс” эвслийн зүгээс хуралдааны дараа үдээс хойш хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.

Харин УИХ-ын МАН-ын гишүүдийн хурал эхлээгүй байна.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж