Оюунаар зиндаархсан хосууд

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Оюунаар зиндаархсан хосууд

Эд
хөрөнгөөр бус оюун ухааны зиндаа харсан гэрлэлт хамгийн шилдэг сонголт
гэдэг. Тэгвэл хүч ихт луу жилийн хамгийн оюунлаг хосуудаар Ч.Алтаннар,
Н.Мөнхнасан хоёрыг бид тодрууллаа. Хэн хэн нь харьд хоёр ч дээд сургууль
дүүргэсэн, түүгээр барахгүй олон улсын том байгууллагад ажилладаг дээр
нь угсаа гарал, уг сурвалж оюунлаг тэд энэ сарын 3-ны билэгт сайн өдөр
гал голомтоо бадрааж, заяа төөргөө зангидсан юм. Сүйт хархүү Ч.Алтаннар
нь бүх шинжлэх ухааны эцэг математикт нэвтэрхий, АНУ-ын Флоридагийн их
сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр доктор хамгаалж улмаар
сургуульдаа багшаар үлдсэн. Мөн Лондонгийн “Империал” их сургуульд
судлаачаар ажиллахын зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн
хэвлэлтээрээ толгой цохидог “Springer” сэтгүүлийн дэд редактораар
ажиллаж буй. Мөн хажуугаар нь Монгол банкинд зөвлөхөөр ажилладаг гээд
гуч хүрээгүй  цэл залуухан докторын намтар түүх тун ч бахархмаар.
ШУТИС-ийн математикийн ухааны доктор, профессор ээжийн хүү тэрээр
амьдралынхаа ханиар олноо “Монполимет”-ийн хэмээн алдаршсан Эрдэс
баялгийн экс сайд Ц.Гарамжав хатагтайн ууган охин Н.Мөнхнасанг сонгосон
нь аргагүй оюуны зэрэг зиндаа харсан сонголт гэлтэй. Сүйт бүсгүй
Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, улмаар Сан
Франциско болон Жорж Вашингтоны их сургуулиудыг улаан дипломтой
дүүргэсэн мөн л толгой гэж алт болсон бүсгүй. Өдгөө дэлхийн банкинд
ажилладаг үзэсгэлэнт сүйт бүсгүйн аав Нармандах хэмээх эрхэм
матетамикийн багш мэргэжилтэй байсан бөгөөд Монголын математикийн
шинжлэх ухааны салбарт түүхэн том хувь нэмэр оруулсан гэдэг. Тиймдээ ч
хатагтай Ц.Гарамжав ханийнхаа гэгээн дурсгалд зориулж жил бүр нийслэлийн
ерөнхий боловсролын сургуулиудын дунд матетамикийн олимпиад зарлаж,
шилдэг сурагчдыг тэтгэлэгт хамруулдагаа дурсаж байсан удаатай. Хайртай
эцгийнх нь чухам энэ намтар түүх хөөрхөн охинд нь насных нь ханийг
авчирлаа, жинхэнэ заяаны ханиуд гэдэг энэ хэмээн хурсан зочид онцолж
байсан. Хамгийн сонирхолтой нь хосууд физик математикийн гүнзгийрүүлсэн
сургалттай 11-р сургуулийн нэг ангийн сурагчид байсан аж.

Хуримын
ордонд ёсолж, “Sky resort”-д үргэлжилсэн хуримын зочид мэдээж манай
урлаг, улс төр, бизнесийн томчууд байснаас хамгийн онцгой зочид нь
гадныхан байлаа. Аргагүй эх орноосоо хальж олон улсын дэвжээнд карьер
хөөж, хүлээн зөвшөөрөгдсөн залуус гэдгийг нь батлах мэт алс холын
Америк, Япон, европын зарим улсуудаас  зочид ирж, хуримлагч хосуудын
амьдралын хамгийн жаргалтай нэг өдрийг хуваалцсан. Тэдэн дунд сүйт
бүсгүй Н.Мөнхнасангийн америк аав, ээж хоёр хамгийн хүндтэй зочдын нэг
байлаа. Ийн луу жилийн намрын эхэн сарын билэгт сайн өдөр оюун мэдлэгээр
аархсан, олон улсын дэвжээнд эрдэм мэдлэгээр зодоглож яваа Монголын
нэгэн үлгэр жишээ гэр бүл мөнх тэнгэрт голомт бадрааснаа мэдэгдэж, хувь
заяагаа холболоо.  

Монголын бизнесийн салбарт баларшгүй орон зайгаа
тунхаглаж, бүсгүй хүний хүч чадал, эрдэм оюуныг бизнес төдийгүй улс
төрийн хатуу ширүүн ертөнцөд гайхуулж яваа Ц.Гарамжав хатагтайн эрдэнэ
мэт хайрлаж өсгөсөн хоёр охины том нь ийн хадамд гарлаа. Харин бага охин
Н.Уртнасан нь Сингапурт суралцдаг гэнэ лээ.

Эх сурвалж: www.Grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж