Гүн-Галуутайд эртний олдворыг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Гүн-Галуутайд эртний олдворыг сүйтгэжээ

Төв
аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн-Галуутайн орон нутгийн тусгай
хамгаалалттай байгалийн нөөц газарт “Ти энд Пи” болон “Занарт уул”
компани хууль бус ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, ногоон
хөгжлийн яам болон мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ.

Тодруулбал, “Ти энд Пи” компани нь хайгуулын ажлаа гүйцэтгэх дээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй ажилласан байна.

Мөн Баяндэлгэр сумын хяналтын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ажээ.

Харин
“Занарт уул” компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо Гүн
Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд эртний чухал
олдворын газар ухагдсан байдалтай олджээ.

Гүн Галуутайн нутаг нь
ховор биологийн төрөл зүйлээр элбэг, аргаль угалз, ус намгархаг газрын
ховор шувууд болон эртний булш, бунхан, хэрэгсүүр ихтэй газар юм.
Тэгэхээр анхнаасаа энэхүү газарт тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус
ажиллагаа гэж мэргэжлийнхэн дүгнэсэн байна. Тиймээс дээрх хоёр компанийн
13654Х болон 15316Х тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Ашигт малтмалын
газарт хүргүүлжээ.

Б.УРАН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж