
Жилийн өмнө гэр бүлээрээ Багамын арал дахь гэртээ шинэ оныг угтахаар очин
шинэ он гарах єдєр 60 гаруй зочин гэртээ урьж, хамтдаа баяраа тэмдэглэж
байх үеэр 16 настай хүү Жет нь ариун цэврийн єрєєнд ухаан алдсан
байдалтай байхад олсон юм. Эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлэх гэж оролдсон
боловч харамсалтай нь жүжигчин ганц хүүгээ алдсан юм.
Хүүгийн үхлийн шалтгааныг толгойгоо ямар нэгэн хатуу зүйлд цохисноос
болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байсан ч саа өвчин нь хүндэрснээс
болсон гэж эцсийн дүгнэлт нь гарсан юм.
Ийнхүү 16 настай хүү нь харамсалтайгаар хорвоог орхиж, тэдний амьдралд хүнд үе тохиож байсан билээ.
Энэ эмгэнэлт явдлаас 17 сарын дараа тэд ийнхүү хүүхэдтэй болж, гэр бүлд нь аз жаргал эргэн ирсэн байна.
Тэд энэ тухайгаа “Магадгүй хүмүүс энэ гайхамшигтай мэдээг нууцлах нь зөв байсан гэж хэлж болох юм. Гэхдээ бид энэ том баяраа хүн бүртэй хуваалцахыг хүсч байна. Учир нь хүүхэдтэй болсноо мэдсэн тэр агшинд амьдралыг маань нөмөрсөн байсан харанхуй арилж, яг л шинэ амьдрал эхэлж байгаа юм шиг санагдсан” хэмээн ярьжээ.
Н.Наран