Лионель Месси аав боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Лионель Месси аав боллоо

Өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэх эрхэм хүндэтгэлийн эзэн Лионель Мессигийн найз бүсгүй Антонелла Рокуззо өнгөрсөн баасан гаригт Испанийн Барселон хотын эмнэлэгт амаржиж, хүү төрүүлсэн байна. Энэхүү баярт мэдээг шинэхэн аав “Facebook” хуудсаараа дамжуулан өөрийн фанатууддаа хуваалцжээ. Лионель Месси “Өнөөдөр бурхан надад бяцхан хүү бэлэглэж, би дэлхийн хамгийн аз жаргалтай эр боллоо. Биднийг тусалж, дэмжиж байсан гэр бүлийнхэндээ баярлалаа. Бүгдийг чинь чангаар тэвэрье” гэсэн байна. Лионель Месси хүүдээ Тиаго гэдэг нэр хайрлажээ.

Б.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж