Ерөнхий сайд зүүн аймгуудыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд зүүн аймгуудыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт ажиллахаар өнөөдөр өглөө Улаанбаатар хотоос мордоод байна. Хамгийн эхэнд очих газар нь Дорнод аймаг болж байгаа юм. Тус аймгийн хувьд газрын баялаг ихтэй тэр дундаа түүхий нефтээ түшиглээд хөгжих бүрэн боломжтой аймаг. Тиймээс ч үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд эл асуудлын хүрээнд аймгийн хөгжилд анхаарч ирсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажиллана. Орон нутагт ажиллах томилолт арваннэгдүгээр сарын 7-н хүртэл үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж