iPhone шилдэг биш ч борлуулалт сайтай

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

iPhone шилдэг биш ч борлуулалт сайтай

Одоогоос гурван жилийн өмнө “Apple Inc” компани “iPhone” гар утсаа зах зээл дээр гаргасан. “iPhone” бол техникийн үзүүлэлт талаасаа зах зээл дээр байгаа хамгийн үзүүлэлт сайтай гар утас биш. Жишээ нь “iPhone”-ы камер тийм сайн биш гэх мэт олон зүйл дурдаж болно. Гэсэн ч Apple компани улам бүр олон “iPhone” зарсан хэвээрээ л байна. Бусад гар утаснууд илүү ялгарал сайтай камертай, “HD” видео хүртэл бичих боломжтой. Мөн “Droid Incredible” зэрэг гар утасны процессор нь “iPhone”-оос хамаагүй илүү чадалтай. Гэвч “iPhone” үзүүлэлтэй сайтай юу гэдэг асуулт олон хэрэглэгчийн асуудаг гол асуулт нь биш. Хэрэглэгчид “iPhone”-ы “янзтай чамин” гэсэн уур амьсгал, орчинд татагддаг гэж “ABI Research” компанийн судлаач Michael Morgan ярьж байна. “iPhone”-ы амжилтын нууц юу вэ? “Apple”-д хоёр гол чанар байгаа бололтой. Тэр нь: статус болон хэрэглэхэд хялбар байдал.
Америкийн зах зээл дээр 2010 оны эхний улиралд борлуулсан гар утасны тоогоороо нэгдүгээр байранд Өмнөд Солонгосын “Samsung”. Хоёрт “LG”, гуравт “Blackberry”-г үйлдвэрлэдэг “Research in Motion”, дөрөвт “Motorola” харин тавд “iPhone” орж байна. “Samsung” компани долоон улирал дараалан АНУ-ын гар утасны зах зээл дээр тэргүүлэх байр суурьтай байна. Энэ зун “Apple” компани фэнүүддээ зориулж “iPhone” гар утасны дараагийн загварыг танилцуулах гэж байна.
“iPhone”-той хүнийг хараад “Түүнд ч бас байгаа юм байна” гэж би боддог. Харин “Blackberry”-тэй хүнийг хараад би түүнийг нягтлан юм уу эсвэл мейл их бичих хэрэгтэй хүн байх гэж боддог гэж Нью-Йоркт байрладаг “Complex” сэтгүүлийн дизайнер Jason Sfetko ярьж байна. “Apple” компани “iPhone” гар утсаа Хятадын зах зээл дээр албан ёсоор гаргаснаас хойш энэ хандлага бүр ч тодорхой болсон. “Хүмүүс яаж хандаж байгааг хараад би бүр гайхширсан. “Apple” гар утсаа бараг өөрчлөлгүйгээр гурван жил гаруй болж байхад борлуулалт нь улам бүр нэмэгдэж байна. “Nokia” юм уу өөр гар утсууд ингэж чадаж байсан эсэхийг би лав санахгүй байна гэж Хятадын Hunan муж дахь “iPhone”-ын жижиглэнгийн борлуулагч “Jing Lang” компанийн менежер Deng Junchun ярьсан.
Өөр бусад олон хэрэглэгч “iPhone” гар утсыг хэрэглэдэг бөгөөд хэрэглэхэд маш амар, хялбар байдаг гэж ярьдаг. 2007 онд зах зээл дээр гаргаснаас хойш 51 сая ширхэг “iPhone” гар утас зарсан гэж Apple компани мэдэгдсэн бөгөөд 2010 он гарснаас хойш 8.75 сая ширхэг гар утас зарсан байна. “iPhone”-ы олон улсын борлуулалт улам бүр нэмэгдэх нь гэж таамаглалтай холбоотойгоор “Apple” компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн дотор бараг хоёр дахин өсөөд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж