Наоми Кэмпбелл Энэтхэгт

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбелл Энэтхэгт

Британийн топ модель Наоми Кэмпбелл ирэх лхагва гаригт тохиох найз зулуу Владимир Дорониний төрсөн өдрийг тэмдэглэхээр Энэтхэгийн Жодхпур хотод иржээ. Тэрээр найз залуугийнхаа мэндэлсэн өдрийг Энэтхэг улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр хэд хэдэн онцгой төлөвлөгөө гаргасан бөгөөд тэрбумтан найз залуугийнхаа зиндаанд хүрч, төрсөн өдрийн баярыг нь тэмдэглэхийн тулд багагүй мөнгө зарлагадаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Наоми Кэмпбелл найз залуугийнхаа онцгой өдөрт зориулан тансаг зочид буудал, эртний түүхт хэрэм түрээсэлж, нижгэр цэнгээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн тэрээр баярын цэнгүүний гол эзэндээ сюрприз барихаар нэрт дуучин, жүжигчин, продюсер Дайана Россыг 500 мянга гаруй ам.доллараар урьж, тоглуулахаар болжээ. Энэхүү баярын цэнгүүнд хосуудын найз нөхөд, гэр бүлийнхэн нийлээд 80 орчим хүндтэй зочид уригдсан байна. Түүнчлэн Наоми Кэмпбелл, Владимир Доронин нар Энэтхэгт байх хугацаандаа зааны поло тэмцээн зохион байгуулах гэнэ. Оросын тэрбумтан Владимир Доронин энэ жил 50 нас хүрч буй ажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж