“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 19 дугаарын тойм | News.MN

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 19 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 19 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. Энэхүү хуулиар хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалингийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Түүнчлэн хуулиар тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд  хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглосон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харгалзан өөрчлөх бөгөөд Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоож байх юм.
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Эдийн засаг, нийгэм,соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэллээ.
Монгол Улсад мөрдөж буй стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх ажлыг удирдах болон зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан тухай Засгийн газрын тогтоолыг ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт эмхтгэлд нийтэллээ.
Түүнчлэн компьютерийн кирилл болон монгол үсгийн нэгдсэн кодын MNS-5552:2005 стандартыг төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдүүлж байх тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын балансад бүртгэлтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг үнэ төлбөргүйгээр сууц эзэмшигчдэд нь хувьчлах тухай Засгийн газрын тогтоол мөн эмхтгэлийн хуудаснаа нийтлэгдсэн байгаа.
Засгийн газраас баталсан “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг хавсралтын хамт нийтэллээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд, ойн төлөв байдлыг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажлыг ямар шалгуураар дүгнэн урамшуулах талаар эмхтгэлээс уншиж танилцаарай.
         
                          “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

76 ìàëä 2010-05-19 202.179.20.203

Öàëèíã õèéñíýýð ºãäºã áîëãîõ õýðýãòýé Ç¿ãýýð ìºí㺠ºãäºãºº çîãñîî ìàëóóäàà

Avatar

www.Freecall.mn 2010-05-19 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж