Элчингийн үхэлд буруутай сэжигтнийг мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Элчингийн үхэлд буруутай сэжигтнийг мэдээлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ өнгөрсөн есдүгээр сард Ливи улсын Бенгази хотод амиа алдсан Элчин сайд Кристопер Стивенсийн үхэлд буруутай байж болох нэгэн сэжигтний талаар өчигдөр мэдээлжээ. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр Турк улсад гэмт халдлага үйлдсэн хэргээр ял сонсч байсан Аль Ань Ал-Харзай гэгчийг Элчин сайдын үхэлд буруутгаж байгаа юм байна. Тэрээр Бенгазид болсон халдлагын үеэр Харзай гэгч нь Ливид байсан болохыг АНУ болон Туркийн талаас тогтоожээ. Харзайгаас гадна мөн хэд хэдэн сэжигтнийг давхар шалгаж буй гэнэ.

Ливийн Бенгази хотод өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Элчингийн байранд гарсан халдлагаар Элчин сайд Кристопер Стевинсээс гадна гурван дипломат ажилтан амиа алдсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Холбооны мөрдөх товчооноос дээрх хэрэгтэй холбоотой сэжигтний талаар мэдээлсэн анхны тохиолдол нь энэ аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж