
номын ажлаар төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зорилоо.
Энэ өдрийн зурлага, хурал номын утгыг цорж лам Г.Диваасамбуугаас
тодруулахад товчхондоо эхийн ачийг санаж буян үйлдэх өдөр хэмээн онцлов.
Намрын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын арваннэгдүгээр сарын
6-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдөр тохиодог.
Энэ өдөр хүн болгон эхийн ачийг санан хариулах буян үйлдэх ёстой. Учир
нь Бурхан багш ээжийгээ нас нөхчихөд манай гаригаас гурван үе дээш орших
Төгсбаясгалант Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 49 хоног
хойтын буяныг үйлдэж “Хайлан” хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх
нутагтаа бууж ирсэн.
Тэгснээрээ оюуны гайхамшиг дор биеэрээ орон зайг туулж болдогийг илт
харуулсан хэмээн бурхны номд өгүүлсэн байдаг. Бурхан багш ийнхүү өөрийн
биеэр үзэж, туулсны эцэст амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд
хуваан сургааль номлолоо айлдсан гэнэ. Тиймээс хүн болгон энэрэн
нигүүсч, бусдыг хайрладаг болох хэрэгтэй. Бидний зорьж, мөн олон лам,
ардуудтай нийлж уншлага буян хийж байгаа явдал нь бусад хүн, амьтанд
тустай өгөөжтэй үйл юм. Бусад бүх хийд орон ч энэ зан үйлийг сайн
гүйцэтгэх учиртай хэмээн сургажээ.
Түүх сөхвөл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Егүзэр
хутагтын хийд, Хуучид хамбын хүрээнд намын адаг сарын шинийн 22 буюу
аргын тооллын арваннэгдүгээр сарын 6-нд Санжид монлом Ерөөлийн хаан
номыг долоон өдөр, шөнө уншиж хурдаг байжээ. Энэхүү уламлжлалыг
Гандантэгчинлэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу, хүү Д.Тайвансайханы хамт
сэргээгээд хэдэн жил болж байна.
Тус ном нь 360 магтаал багтсан Гаанжуурын таван бүлгийн нэгний хураангуй
учраас асар их адистэд жанлавтай хэмээн бурхны номд үздэг юм байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
