Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Монгол туургатны үндэсний бөхийн тав дахь удаагийн наадам "Аса" циркт болж, улсын заан Ч.Санжаадамба дөрөв дэх удаагаа түрүүлж, улсын өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэлээ. Наадам -85, +85 гэсэн жингийн ангиллаар болж, ангилал тус бүрд 64 бөх барилдсан юм.

Монгол туургатны V наадамд Монголын бөхчүүдээс гадна ОХУ-ын Буриад, Тува болон Өвөрмонголын бөхчүүд ирж оролцов. Таван жил дараалан амжилттай зохион байгуулж буй тус наадмын эхний гуравт нь улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан бол өнгөрсөн жил улсын харцага А.Бямбажав түрүүлж байсан юм.

Наадмын -85 кг-ын жинд Булган аймгийн харьяат, аймгийн арслан Амарсайхан түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн начин Түмэндэмбэрэл үзүүрлэлээ. Наадмын -85 болон +85 кг-ын жингийн түрүү бөхийг тус бүр долоон сая төгрөгөөр байлсан бол үзүүрт үлдсэн бөхчүүд дөрвөн сая, шөвгөрсөн бөхчүүд 1,5 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж