Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хэрэгцээ шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 1832 дугаарын утсаар зөвлөгөө өгч, иргэдийн санал бодлыг сонсч мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж. Мөн иргэдэд зөвлөгөө өгөхөөс гадна гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч тус газрын Хяналтын хэлтэст хугацаа алдалгүй мэдэгдэж, шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна. Тиймээс дээр дурдсан чиглэлээр иргэн та мэдээлэл хүсэлт илгээх бол 1832 утсанд хандахыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хүсч байна. "
Г.Дарь