Хөвсгөлийн Сонгуулийн хороог татан буулгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн Сонгуулийн хороог татан буулгахыг шаардав

Хөвсгөл аймаг дахь МҮАН, МАХН-ын гишүүд болон бие даагчид аймгийнхаа Сонгуулийн хороог татан буулгахыг шаарджээ. Тэд арваннэгдүгээр сарын 21-нд болох орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болж бүртгүүлэх болоход аймгийн Сонгуулийн хороо нь бүртгэхээс татгалзсан байна. Шаардлагадаа тэд “орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байна, үл ялиг шалтгаанаар нэр дэвших эрхийг боогдуулж байгаа нь сонгууль болох цаг хугацааг ойртуулж, шахамдуулах гэсэн башир арга хэмээн үзэж буй юм. Тиймээс дээрх шаардлагаа Сонгуулийн хороонд хүргээд зогссонгүй аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргадаа хүргүүлжээ. ]

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж