Нүүрс савлагч 800 мянган төгрөгийн цалинтай

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Нүүрс савлагч 800 мянган төгрөгийн цалинтай

Гэр хорооллын иргэдэд нүүрсийг хямд үнэтэй хүргэх зорилгоор Засгийн газраас тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Улаанбаатар төмөр замынхан Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэн Толгойт, Амгалан өртөөнд хүргэж ирнэ. Өртөөнд ирсэн нүүрсийг тус газар нь тусгай ажилтнууд шуудайд 40 кг-аар савлан хороод руу хүргэх ажлыг зохион байгуулах учиртай. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн эл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 1000 гаруй иргэн ажлын байраар хангагдаж байгаа бол нүүрсийг шуудайд савлагчид сарын 800 мянган төгрөгийн цалин авах аж.

Нүүрс түгээх ажил арваннэгдүгээр сарын 15-наас эрчимжиж, ирэх тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд гэр хорооллын нэг өрхөд 2.6 тонн нүүрс очино гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж