
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа У.Хүрэлсүх нь өргөдөлдөө “Ар гэрийн шалтгааны улмаас ийм шийдвэр гаргалаа” гэж байгаа ч цаад талдаа давхар бас шалтгаан нөлөөлсөн тухай ч хэвлэлүүд бичих болов. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАК-аас 600 сая төгрөгийг авлига хэлбэрээр авсан байж болзошгүйн зэрэгцээ Шивээ-Овоогийн уурхайн хууль бус өмчлөлийн маргаан нь Авлигатай тэмцэх газарт дуудагдахад хүргэсэн тухай онцолжээ.
Г.ДАРЬ