Сирийн босогчид Саракиб хотыг эзлэв
Сирийн Засгийн
газрын цэргийн сүүлч арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Идлиб мужийн Саракиб хотыг орхин гарлаа
гэж Reuters мэдээлжээ.
Стратегийн чухал
хот ийнхүү босогчдын бүрэн хяналтад орлоо. Саракиб хотод Алеппо орох хоёр зам байдаг. Тэдний нэг
нь Сирийн эдийн засгийн
нийслэлийг Латакия боомттой, нөгөө нь Дамасктай холбодог учраас стратегийн чухал суурин болж байгаа юм.
Саракиб хотыг
алдсанаар Алеппо ба Идлиб мужуудад байгаа Засгийн газрын цэргийн хангамж
ээдрээтэй болж байна. Өмнө нь босогчид Дамаск-Алеппо
зам дээрх Маарет аль-Нуман хотыг эзэлснээр тус орны хойд хэсэг дэх армийн
байдал хүндэрсэн байв. Хэд хоногийн дотор босогчид Алеппо хотын хэд хэдэн захын дүүргүүдийг эзэлжээ.
Сархакиб хотыг эзэлснээр босогчид Идлиб мужийн хилийн орчмын ихээхэн хэсэгт
хяналтаа тогтоож чадлаа.
Бэлтгэсэн
Ш.МЯГМАР